Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгон зарласнаас гадна “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.

Эдгээр зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд байгалиа хайрлан хамгаалах, мод, бут, сөөг, цэцэг тарьж ургуулах, арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцдог уламжлал тогтсон.

Цагдаагийн албаны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлов.

Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтаар, цагдаагийн албан хаагч “…үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх,…үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа…сурталчлах, дэмжлэг үзүүлэх”-ийг хориглосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.